Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

12.30 цагт “MN-Мэдээллийн төв”-д Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны www.XOOXMONGOL.MN сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

15.00 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 давхарт хурлын зааланд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ