ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр томилгоо хийлээ

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр шинээр томилгоо хийж эхэллээ. Тодруулбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар, Нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Батсайхан, тус газрын Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Дагвасүрэн нарыг ЭЦГ-ын даргаар, ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн даргаар, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүүг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар, тус газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ