“5 секундэд амжих гэсэн дүрэм” Британид үйлчилж байгаа гэнэ

Шалан дээр унагасан идэх юмыг хэрвээ таван секундэд авч амжсан тохиолдолд түүнийг идэх нь аюулгүй байж болно хэмээн нотлодог “таван секундийн дүрэм” гэгч нь үндэслэлтэйг Астоны их сургуулийн (Их Британийн Бирмингем) профессор Энтони Хилтон нотложээ гэж “Индепендент” сонинд бичсэн байна.

“Хэрвээ идэх юман дээр балиар бохир зүйл харагдаж байгаа бол, түүнийг идэж болохгүй нь тодорхой. Гэвч бохирдсон илэрхий шинж тэмдэг байхгүй бол, шалан дээр байсан тэр хэдэн секундэд хортой бактери идэх юманд орох магадлал маш бага гэдгийг шинжлэх ухаан харуулж байна” гэж бактери судладаг профессор Хилтон хэлжээ.

Гэвч эрсдэл яалт ч үгүй бий гэдгийг эрдэмтэн тэмдэглэжээ. “Унасан идэх юманд шалнаас бактери огтнаалдахгүйхэмээн хэлэх аргагүй” гэж тэр дурдсан байна.

Идэх юманд ордог хортой бактерийн тоонд даруй хэд хэдэн хүчин зүйл, тодруулвал шалны гадаргуугийн төрөл, идэх юмны төрөл, түүнчилэн шалан дээр байсан хугацаа нөлөөлж болохыг Хилтоны хийсэн судалгаа харуулжээ.

Олон нийтийн санал асуулгаас үзвэл, үүнд хамрагдсан хоёр мянган хүний 79% нь шалан дээр унасан идэх юмыг нэг ч болов удаа идэж үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ