Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэнд яллах дүгнэлт үйлдлээ

Он солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны шөнө БНХАУ-ын иргэн W гэгч нь дөрөвхөн настай хүүг заазуурдаж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Тэрбээр эхнэр Х-тэй маргалдаж, улмаар эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн. Мөн уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж аминд хүрсэн. Мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан хэрэг үйлдсэн юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж прокурорт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, СХД-ийн шүүхэд шилжүүлсэн байна. Ингэснээр түүнийг шүүх хурлын тов удахгүй гарах юм. БНХАУ-ын иргэн W нь хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ