Элчин сайд нарын гэргий нар ноолууран бүтээгдэхүүн өмсөж танилцууллаа

Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб ,Монголын Ноос, ноолуурын холбоотойхамтран 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудад зориулан манай үндэсний үйлдвэрийн ажиллагаагтанилцуулах, ноос, ноолуурын компаниудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион явуулав.

Энэхүү арга хэмжээний хүрээнд дипкорпусын төлөөлөгчид ЭвсэгХХК-ийн үйлдвэрийгүзэж сонирхсон ба дараа нь манай ноос, ноолуурын компаниудын 2017 оны хаврын шинэ загваруудыг танилцуулах “Elegant Cashmere”арга хэмжээ, ноос, ноолуурын бүтээгдэхүүнийүзэсгэлэн худалдаа болон цайллага болов. Загвар өмсөгчөөргадаадын дипломатуудын гэргий нар оролцсон нь энэ загвар үзүүлэлтийн нэг онцлог байв.

Эмэгтэйчүүдийн дипломат клуб болонМонголын ноос, ноолуурын холбооны хамтарсан арга хэмжээг нээж, УИХ-ынгишүүн, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж. Бат-Эрдэнэүг хэлсэн ба нээлтийн ажиллагаанд Монгол УлсынХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь зэрэг албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа гадаадын зарим орны Элчин сайд, дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд оролцов.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээг 1,5-аас 2,0 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн Ноолуур хөтөлбөр батлах гэж байгаа үед болж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь хөтөлбөрийн хэрэгжилтэд бодит нөлөө үзүүлэх юм.

Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон цайллага дээрүг хэлж, хамтарсан арга хэмжээ амжилттай болсныг тэмдэглээд цаашид ч гадаад орны ДТГ-уудтай болон Монголын Ноос, ноолуурын холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Төрийн бус байгууллагын статустай 1998 онд ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь ирэх оны гуравдугаарсард тохиож буй байгууллагынхаа 20 жилийнойгугтаххүрээнд энэхүү арга хэмжээг зохион явуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ