Трампын шийдвэрийг хүчингүй болгов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан гэсэн исламын шашинт зургаан орны иргэдийг гурван сарын хугацаанд АНУ-д нэвтрэхийг түр хориглосон зарлигт гарын үсэг зурсан билээ. Тус улсын шүүх засаглал түүний энэхүү шийдвэрт хориг тавьсан байна.
Өнгөрсөн лхагва гаригт Трамп Теннесси муж улсын Нэшвилл хотод дэмжигчдийнхээ өмнө “Энэ зарлигт хориг тавьсныг шүүх засаглал эрх мэдлээ урьд өмнө нь байгаагүйгээр хэтрүүлсэн хэрэг боллоо” гэж хэлжээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа аж.
Өмнө нь Хавай муж улсын шүүгч Деррек Уотсон Д.Трампын цагаачдын талаар гаргасан зарлигт хориг тавьжээ. Тус муж улсын Ерөнхий прокурор Дуглас Чин зарлигт хориг тавихыг шаардсан олон нийтийн байгууллагуудыг дэмжин, үг хэлсэн байна. Уг зарлиг аялал жуулчлалаас хамааралтай хавайчуудыг хохироож, тус муж улсад суралцагчдад хохирол учруулна гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ