Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах талыг баримтлаж байгаагаа мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампгерманы канцлер Ангела Меркельтэй уулзсан дүнгийн талаар Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн хурал дээр ярихдаа, америкийн засаг захиргаа ХБНГУ, Францын хамт Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах талыгбаримтлаж байна гэж мэдэгдсэнийг РИА Новостиагентлаг уламжилжээ.

“Бид эд зүйгээр шийдвэрлэх арга замыг эрж хайж байгаа Украины мөргөлдөөнийг зохицуулахад францын ерөнхийлөгчийн хамт Германы канцлер Меркель тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буйг би өндөр үнэлж байна” гэж Трамп хэлсэн байна.

Германы канцлер Украины хямралаас гарах арга зам эрж сүвэгчлэхтэй зэрэгцэн Оростой харилцаагаа сайжируулахыг санал болгожээ.

“Бид Украины асуудлыг шийдвэрлэх арга зам эрж олох ёстой, энэ нь аюулгүй шийдвэр байх ёстой. Гэхдээ бас Оростой харилцаагаа сайжируулах ёстой” гэж Меркель онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ