Нэр цуутай хүмүүс юу юугаа даатгуулдаг вэ?

“Одууд” юунаас айдаг вэ? Дуучин хоолой нь гарахгүй болохоос айж, хөл бөмбөгчин хөлөө хугалахаас болгоомжилж,фотомоделиудөөрсдийн дур булаам байдлыг алдчихвий гэхээс ухаан самууртлаа эмээдэгбайна.Тиймээс,өвөрмөц хоолой юмуу аятайхан гадаад төрхөө даатгуулах нь дээр байгаа биз.Ийм даатгал хийлгүүлэх явдал бараг 100 жилийн тэртээбий болж, тодруулвалбүр өнгөрсөн зууны 20-иод оны эхээранглийн даатгалын «Lloyds of London» агентлагамьдрал дахь хамгийн үзнэ цэнтэй зүйлээ даатгуулах саналыг нэр цуутай хүмүүсттавьж байжээ.

Дуугүй киноны нэрт жүжигчин Бен Терпин энэ саналыг хамгийн түрүүнд хүлээж авсан байна. Харин тэр өөрийн ... хялар нүдийг даатгуулж байжээ. Хялар нь засарч,үзэгчдийн сонирхолыг татахаа больчихвий хэмээн Бен болгоомжилж байж. Ийм явдал болволжүжигчин 25 мянган ам. доллар авах ёстой байжээ. Энэ нь тэр үеийнхээр бол, идэж барахааргүй их мөнгө гэнэ.

Дашрамд дурдахад, оросын нэрт дуучин Александр Буйнов мөн л нүдэндээ санаа тавьдаг байна. Гэхдээ тэр хараагүй болчихвий хэмээн айдаг аж.Тиймээс хоёр нүдээ100 мянган ам. доллараар даатгуулж байжээ.

Загвар өмсөгч Хайди Клум хоёр хөлөө 1 сая 800 мянган ам. доллараар даатгуулжээ.Ингэхдээ баруун хөл нь илүү -1 сая , зүүн хөл нь 800 мянган ам. долларынүнэтэй нь сонин юм.Энэ нь учиртай бөгөөд Хайдигийн зүүн хөлөнд бага зэргийн сорви байдаг гэнэ.

Домогт Мерилин Монрол тухайн үедээ мөн л хөлөө даатгуулж байжээ.Гэхдээ ердөө 10 мянган доллараар. Харин тэр үед долларын ханш ч чанга байсан байна.

«Kiss» хамтлагийг үндэслэгч, рок-дуучин Жин Симмонс дэлхийд хамгийн урт гэж хүлээн зөвшөөрөгдсөн хэлээрээ бахархадаг байж.Тэгээд энэ “эрдэнэсээ” нэг сая доллараар даатгуулж байсан байна.Калифорнийн оршин суугч Жон Харрисон мөн ийм хэмжээний мөнгөөр хэлээ даатгуулж байжээ. Жон дуучин биш ч, хэлээ хайрладаг байсан гэнэ. Харрисон зайрмаг амтлагч гэсэн ховор мэргэжилтэй нэгэн байжээ.Ажлын нэг өдөрт 60 хүртэл сортын зайрмаг амтлахад хүрдэг байж.

Шилдэг дарс амтлагч голландын Илья Горт үнэрлэх чадвараа алдчихвий хэмээн маш их айдаг гэнэ.Ингэсэн нөхцөлд Горт5 000 000 ”ногоон”-ы нөхөн төлбөравах юм байна.

Хөх чоно хөлний сайнаар гэдэг шиг,хөлбөмбөгчид ч мөн ялгаагүй.Тиймээс, бэртэл авах магадлалтай учир даатгалын талаар санаа тавих хэрэгтэй нь мэдээж.Английн домогт хөлбөмбөгчинДэвид Бекхэм өөрийн “хөдөлмөрийн зэвсгийг” 70 000 000 ам. доллараар үнэлж байжээ.Харин Криштиану Роналду үүнээс хоёр дахин их – 144 000 000 доллараар үнэлдэг байна.

Жемс Бондын дүрд тоглосон Дэниел Крэйгзураг авалтын үеэр олон аюултай үйлдэл хийдэг байж.Хэрсүү жүжигчинөөрийгөө 9 500 000 ам. доллараар даатгуулж байсан байна.

Гэвч нэр цуутай хүмүүст атаархах хэрэггүй.Хүссэн хүн бүрөөрийгөө «UFO Abduction» компанид 10 000 000 ам. доллараар даатгуулж болох гэнэ. Ингэхдээ даатгалын хураамж ньмаш хямдхан – ердөө 19,95 ам. доллар.Гэхдээ хэрэв тухайн хүнийг харьгаригийнхан хулгайлах ганцханл тохиолдолд даатгалын мөнгө авч болох гэнэ. Тус компани эмчилгээ болон сэатгэл судлаачийн үйлчилгээний үнийг нэмж төлөхөөр амладаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ