Д.Дагвадорж АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшжээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ гишүүнд Их аварга Асашёорү Д.Дагвадорж нэр дэвшжээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшсэн байна. АН-ын ҮБХ-ны гишүүнд УИХ-ын 76 тойргоос тус бур 5 нэр дэвшигч сонгогдох бөгөөд нийтдээ 380 гишүүнтэй байх юм. ҮБХ-ны гишүүнд нийт 511 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Харин АН-ын 152 мянган гишүүн ирэх сарын 2 -ны өдөр нэр дэвшигчдэд саналаа өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ