12 давхраас унаж амиа алдсан залуугийн шинжилгээний дүгнэлт гарчээ

Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Хэрэг гарах үед талийгаачтай хамт 11 залуу байсан бөгөөд тэдний 9 нь шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоосон байдаг.
Тэгвэл талийгаач Х-д хийсэн шинжилгээний хариу гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Бидэнд олдсон мэдээллээр, Х амиа алдахаасаа өмнө хар тамхи мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн байсан төдийгүй амьд байхдаа учирсан гэмтэл байгаагүй нь шинжилгээгээр тогтоогдсон аж.
Харин өндрөөс унах үед тархины суурь яс нь бяцарч, элэг уушги нь задран, хөл гар нь хугарсан байжээ. Улмаар тархины хүнд гэмтэл нь түүнийг үхэлд хүргэсэн байна. Түүний хувьд амьд хөгжмийн “The colors” хамтлагийн гитарчин байсан гэдэг.
Одоо уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Н, Ц, Г, Д, Ц, Х, Ж, Д, Е нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д заасан хэрэгт буруутган, Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ