Путин засгийн эрхэнд хэрхэн гарсан тухай Наина Ельцина ярьжээ...

Оросын анхны ерөнхийлөгчийн гэргий ярилцлагадааПутинийг гэнэт, “санаандгүй”гарч ирсэн хэмээн зарим хүн үздэгт үнэхээр гайхаж явдагаа илэрхийлжээ. Энэ нь үнэндээ тийм биш гэж Наина Ельцина онцлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ тэр тодруулан тайлбарлахдаа,“Борис НиколаевичВладимир Путинийг эртнээс ажиглан харж байсан бөгөөдөмнө нь тэр Санкт-Петербургт дэд даргын албан тушаалд ажиллаж байсан юм. Тиймээс тэр ерөнхийлөгчийн Хянан шалгах газрын тэргүүний албан тушаалыгПутинд зүгээр л санаандгүй санал болгосон юм биш. Дараа нь ЕльцинВладимир Владимировичийг ерөнхийлөгчийнтамгын газрын тэргүүний нэгдүгээр орлогч, сүүлд нь Оросын аюулаас хамгаалах албаны захирлаар томилсон юм” гэжээ.

Нөхөр нь Путинийг ухаалаг, мэдлэг сайтай удирдагч төдийгүй, машшударга хүн гэж үздэг байсан гэж Ельцина онцлон тэмдэглэсэн байна. “Ельцин түүний хүлээц тэвчээр, тууштай, шийдэмгийзан чанарыг өндөр үнэлдэг байсан юм. Путинийг засгийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх тэр хугацаандЕльцин буруу сонголт хийгээгүй юм байна, тиймээсулс орныг ёс төртэй аваад явчих бүхий л чанар Путинд байна гэдэгт итгэсэн юм”гэжсаяхан 80 насныхаа ойг тэмдэглэсэн Наина Ельцина дурджээ.

Манай нөхөр Путиний нэрийг дэвшүүлэх асуудлыг хэнтэй ч хэлэлцэж байгаагүй. Энэ нь түүний хувийн шийдвэр байсан.ПутинЕльцинд халдашгүй байдлын ямар нэг баталгаа гаргаж өгсөн мэт цуу яриа Ельцинийгнас нөгчсөний дараа тарж байсан юмгэж Наина Ельцина тодруулан тайлбарлажээ. Энэ болутгагүй яриа. Ельцин далдуур тохироо хийх тухай бодож ч байгаагүй гэж Оросын анхны ерөнхийлөгчийн гэргий хэлсэн байна. Улс орноохайрлан хамгаалж яахыг лПутинээс манай нөхөр хүссэн юм. Ингэж хүссэнийг бүх хүн сонссон гэж Наина Ельцина онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ