Тэрбумтан Дэвид Рокфеллер 101 настайдаа нас нөгчжээ

Домогтбичнесдийн удмынхны төлөөлөгч Дэвид Рокфеллер 101 настайдаа нас нөгчжээ.Рокфеллердаваа гарагт Покантико-Хиллс хотхонд (Нью-Йорк муж улс) гэртээ нас нөгчлөө гэж тэрбумтны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлснийг Ассошиэйтед пресс агентлаг уламжилсан байна.

Дэвид Poкфeллep бол “Standard Oil” компанийг үндэслэгч бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэх долларын анхны тэрбумтан Жон Дэвисон Рокфеллерын ач юм.

Тэр1915 оны зургаадугаар сарын 12-нд Нью-Йоркт төрж, Гарвардын их сургууль төгсгөж, Лондоны эдийн засгийн сургуульд сурч,Чикагогийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Рокфеллер Африкийн умард нутаг болон Францад цэргийн тагнуулын албандажиллаж байсан байна. Дайны дараа 1946 онд “Chase Manhattan Bank”-андажилд орж,1961 онд түүний ерөнхийлөгч болжээ.Хорин жилийн дараа банкны дүрмээр зөвшөөрөгддөг энэ албан тушаалд ажиллах дээд насанд хүрсний дараа 1981 онд огцорсон байна.

Рокфеллер чин сүжигт глобалист, шинэ консерватив үзлийн үзэл сурталч байжээ.Олон жилийн турш Бильдербергийн клубийн хуралдаанд оролцож, түүний “захирлуудын хороонд” орж байжээ. Үүнээс гадна, 1970-85 ондамерикийн олон улсын харилцааны зөвлөлийн захирлуудын зөвлөлийг тэргүүлж, дараа нь түүний хүндэт дарга болсон байна.

Даваа гарагт “Форбс” сэтгүүлийн нийтлүүлсэн жагсаалтад Рокфеллер бас хэд хэдэн тэрбумтны хамт 581 дүгээр байранд орсон бөгөөд түүний хөрөнгө 3,3 тэрбум доллараар үнэлэгддэг байна. “Форбс” сэтгүүлд бичсэнээр, тэр дэлхийн хамгийн өндөр настай тэрбумтан байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ