Францын ДХЯ-ны сайд охидуудаасаа болж огцорчээ

Хэвлэлд бичсэнээр, тэд 2009 оноос 2016 онд эцгийнхээ (Үндэсний хуралд Францын эрх баригч социалист намын бүлгийг хэсэг хугацаанд тэргүүлж байсан) туслах гэж явахдаа, хууль бусаар мөнгө авч байжээ гэж сэтгүүлчид түүний оюутан болон сурагч охиныг сэжиглэсэн байна. Нийт мөнгөн дүн нь 55 мянган евро байсан бөгөөд ингэхдээ тэднийг ердөө 16 болон 15 настай байхад нь ажилд авчээ.

Үүний сацуу тэд өөр газарт, ингэхдээ том охин нь Бельгид дадлага хийж байсан байна. Дээр нь тэдний мартамтхай эцэг өөрийн хүүхдүүдтэй байгуулсан гэрээг Үндэсний хурлын хяналтын байгууллагад танилцуулаагүй ажээ.

Ийм мэдээ гарсны дараа Францын прокурорын байгууллага мэдээллийг урьдчилан шалгаж, харин Брюно Ле Ру телевизийн BFM TV сувгийн нэвтрүүлгээр огцорч байгаагаа мэдэгдээд, ямар нэг сэжиг засгийн газрын үйл ажиллагааг сэвтүүлэх ёсгүй хэмээн мэдэгджээ.

Энэ нь сөрөг “Бүгд найрамдахчууд” намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Фийоны нэр холбогдсон дуулиант хэрэг болох “Пенелопагейт”-тэй маш адилхан юм гэж францын шинжээчид үзэж байна.

Гэргий Пенелопа нь Үндэсний хуралд түүний туслахаар ажиллаж, цалин авдаг байсан ч, ингэхдээ ажил огт хийдэггүй байсан хэмээн сэтгүүлчид түүнийг буруутгасан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ