Ираны ерөнхийлөгчөөр Хассан Роухани тодорлоо

Иран улсын шинэ ерөнхийлөгчөөр Хассан Роухани сонгогдож улс орондоо амлаж байсан амлалт, зорилтуудаа биелүүлэх боломжтой боллоо. Хассан Роухани нийт сонгогчдын 18 сая 613 мянган санал авчээ.

Хассан Роухани Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн даргаар 1989-2005 онд ажилласан бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийгдсэн гол гол хэлэлцээрт Ираны төлөөлөгчдийг удирдаж байсан юм.Иран-Иракийн дайны үеэр тэр Ираны зэвсэгт хүчний командлалын тэргүүлэх тушаалтан байсан юм.Түүнчлэн Хассан Роухани 1991 оноос Зүйд нийцэх зөвлөлийн гишүүн, 1992 оноос Ираны стратегийн судалгааны төвийг толгойлж байсан бол 1999 оноос Шинжээчдийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Тэрбээр өдгөө 66 настай бөгөөд Барууныхантай харилцаагаа сайжруулна, дотоод дахь уур амьсгалаа сайжруулна хэмээн амлалтөгсөн нь түүнд ялалт авчирсан гол хүчин зүйлүүдийн нэг байсан юм.

Ираны улс төрийн зүтгэлтэн Хассан Роухани (Hassan Rouhani)1948 оны арваннэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэрээр Тегераны их сургуулийг төгсч, эрх зүйн бакалавр, Их Британийн Глазго хотын Каледоны их сургуульд докторын зэргээ хамгаалжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ