Штайнмайер Германы шинэ ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөв

Хоёрдугаар сарын 12-нд Германы шинэ ерөнхийлөгчөөрсонгогдсон Франк-Вальтер Штайнмайерлхагва гарагт Бундестагт тангараг өргөв.
Германы эрх баригч эвсэл ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг оны эхээр санал болгосон юм. Бүр зургаадугаар сард хуучин ерөнхийлөгч, БНАГУ-ын хүний эрх хамгаалагч, номлогчЙоахим Гаук ерөнхийлөгчийн дараачийн хугауаанд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, үүнийгээ нас дээр гарч байна гэдгээр тайлбарлажээ. Гаук 1940 онд төрсөн бөгөөд түүнийг энэ албан тушаалд улираан сонгох магадлал их байсан юм.
Штайнмайерыг депутатууд олонхийн саналаар сонгожээ. Штайнмайер 1956 оны нэгдүгээр сарын 5-ндДетмольд хотод (Умард Рейн-Вестфали муж) модны дархныгэр бүлд төржээ.1976 онд Гессений Юстус Либишийн нэрэмжит их сургуульд элсэж,1982 он хүртэл эхлээд хууль зүйн, дараа нь улс төрийн шинжлэх ухаан судласан байна.
2005 оны арваннэгдүгээр сараас 2009 оны есдүгээр сар хүртэл Ангела Меркелийн удирдсан Христосын ардчилсан холбоо/Христосын нийгмийн холбоо- Германы социал-демократ намын анхны эвслийн засгийн газарт Германы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.2009 оны парламентын сонгуульдГСДН-ыг ялагдсаны дараанамын бүлгийн даргаар тамилогдсонбайна. 2013-2017 онд Ангела Меркелийн гурав дахь засгийн газарт гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.Түүний гэргий Эльке Бюденбендер хуульч мэргэжилтэй бөгөөд тэд нэг охинтой.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ