Аргентины хуучин ерөнхийлөгч долоон жилийн ялаар шийтгүүлэв

Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менемийг олон улсын хэмжээнд зэвсгийн наймаа хууль бусаар хийсэн хэмээн буруутгаж долоон жилийн ял оноожээ. Тэрбээр одоогийн байдлаар Ла-Риох мужаас сонгогдсон Сенатын гишүүн тул энэ халдашгүй байдал нь үгүй болмогц шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Одоо 82 настай Карлос Менем 1989- 1999 онд Аргентиний Ерөнхийлөгч байсан юм. Карлос Менем 6.5 мянган тонн зэвсгийг Эквадор, Хорват улсад нийлүүлж байжээ.

Түүний Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Оскар Камильон мөн буруутай гэнэ. Менем өөрийгөө буруугүй гэж үзэж буй бөгөөд түүний зөвшөөрөлгүйгээр Эквадор, Хорват улсад зэвсэг олгосон гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр зэвсгийг Венесуэл, Панам улсад олгосон аж. Карлос Менем 2001 онд баривчлагдсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ