Франц улсын бэлэг - Эрх чөлөөний хөшөө Нью-Йорк хотод иржээ

Францын ард түмнээс АНУ-д барьсан бэлэг болох алдарт Эрх чөлөөний хөшөө127 жилийн өмнө 1885 оны зургаадугаар сарын 17-нд Нью-Йорк хотод иржээ. Америкийн хувьсгалын 100 жилийн ойд зориулан домогт хөшөөг бүтээсэн байна.

Хөшөөний зүүн гарт зүүсэн пайзан дээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал гаргасан өдөр болох “JULYIYMDCCLXXVI” (1776 оны долоодугаар сарын 4) гэж ром тооогоор бичсэн байжээ.

Хөшөөг францын нэрт барималч Фредерик Огюст Бартольди бүтээсэн байна. Нэг хувилбар тайлбараар бол, хөшөөний эх загвар нь Исаак Зингерийн (оёдлын машины салбарын үйлдвэрлэл эрхлэгч) бэлбэсэн гэргий, францын натуурт сууж зургаа зуруулагч Изабелла Бойер байсан гэдэг. Гюстав Эйфель (Эйфелийн цамхагийг бүтээгч) эрх чөлөөний хөшөөний зураг төслийг гаргахад идэвхитэй оролцож байжээ.

Хөшөөг 1884 онд дуусгаж, 1885 оны зургаадугаар сард францын “Изера” хөлөг онгоцоор Нью-Йоркийн боомтод хүргэсэн байна.Тээвэрлэхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон задалж, эдгээрийг 240 хайрцагт хийжээ.

Бедлоу аралд Эрх чөлөөний хөшөөг нээх ёслол1886 оны аравдугаар сарын 28-нд болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин