Энэ өдөр Гитлер “Барбарос” төлөвлөгөөг эхлүүлэх тушаал өгч байв

1941 оны зургаадугаар сарын 17-нд Германы зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч зургаадугаар сарын 22-ны өдрийн үүрээр эхлүүлэхээр товлосон “Барбарос” төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх эцсийн тушаал өгчээ.

“Английн эсрэг дайн дуусахаас бүр өмнө хуучин ЗХУ-ыг агшин зуур цохих” нь уг төлөвлөгөөний стратегийн гол зорилт байсан юм. Зохих байлдааны ажиллагааг 2-3 сард багтаан хэрэгжүүлэхээр (“Блицкриг”-ийнстратеги) урьдчилан төлөвлөж байжээ.

Уг ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг вермахтын дарга Альфред Йодль, Германы батлан хамгаалах хэлтсийн дарга Вальтер Юарлимонт нар боловсруулсан байна. Төлөвлөгөөнд Днепр болон Баруун Двина мөрнөөс баруун тийшх зөвлөлтийн цэргийн гол хэсгийг устгаж, дараа нь давшилтын хоёр дахь шатны ажиллагааг хэрэгжүүлж, тодруулвал Москва, Ленинград, Донбассыг эзлэхээр төлөвлөж байжээ.

Гитлерийн гарын үсэг зурсан № 21 удирдамжид ЗСБНХУ-д халдах хамгийн эртний хугацааг 1941 оны тавдугаар сарын 15 гэж заасан байжээ. Сүүлд нь вермахтын хүчний нэг хэсгийг Балканы хойгийн кампанит ажиллагаанд дайчилснаас болоод зургаадугаар сарын 22-ныг ЗСБНХУ-д халдах ээлжит өдөр болгон сонгосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ