Mapин Лe Пeн Кремльд ирж, терроризмын эсрэг хамтран тэмцэх асуудлыг Путинтэй хэлэлцжээ

Францад ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаа ид өрнөж байгаа билээ.Тавдугаар бүгд найрамдах улсын төрийн тэргүүнд гол нэр дэвшигсдийн нэг Марин Ле Пенсонгууль болохоос ердөө ганцхан сарын өмнө Москвад ирсэн төдийгүй, Кремльд Владимир Путинтэй уулзсаныг “Комсомольская правда” сонинд мэдээлжээ.
“Бид одоогийн эрх баригчдын төлөөлөгчид болон сөрөг хүчний төлөөлөгчдийн аль алинтайадилхан харилцаатай байхаар мэрийж байдаг.Бидболж буй үйл явдалд ямар нэг байдлаар нөлөөлөхийг огтхон ч хүсээгүй, гэхдээ танай орны улс төрийн бүх хүний төлөөлөгчидтэй харьцах эрхтэй” гэж Владимир Путин уулзалтын статусыг тэр даруй тайлбарласан байна. Ингэхдээ биМарин гэхээсээ илүү,түүнийг шүүмжлэгчдэдингэж хэлсэн хэрэг.Таевропын улс төрийн хүчний нэлээд түргэн хөгжиж буй тэр хэсгийг төлөөлж байгааг би мэднэ гэж Оросын төрийн тэргүүн хэлжээ.
Дэлхийн хэвлэл надад “Путиний хүн” гэсэн нэр хаяг зүүдэг гэж Ле Пен айлгүй хэлээд,ийнхүү уулзаж буйд талархаж,Орос, Франц хоёр терроризмын эсрэг эртнээс тэмцэж байгаа, үүнийг хамтдаа хийвэл сайн байхсан гэж мэдэгдсэн байна.
“Орос улс террорын халдлага дайралтад нэг бус удаа өртөж байсан гэдгийг Путин зөвшөөрөөд, харин дараа нь Франц, Бельги, АНУөртөж байна. Одоо Сирид, Иракийн Мосул хотын эргэн тойронд эмгэнэлт хэрэг явдал болж, улмаар олон зуун мянган хүн дүрвэж, төрж өссөн гэр орноо орхин явахад хүрч байна. Хүч чармайлтаа нэгтгэснээр л бид терроризмын аюул эсрэг үр нөлөөтэй тэмцэж болно” гэж дурджээ.
“Европын улс төрийн хүчний нэлээд түргэн хөгжиж буй хэсгийг төлөөлж буй Ле Пентэй хоёр талын харилцааны асуудал хэлэлцэхэд надад сонирхолтой байна гэж ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд, Орос улс Францын сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцох бодолгүй байна гэж батлан илэрхийлжээ.
“Бид болж буй үйл явдалд ямар нэг байдлаар нөлөөлөхийг огтхон ч хүсээгүй, гэхдээ Европ, АНУ-ын түншүүдийн адилаар Францын улс төрийнхүчний бүх төлөөлөгчтэй харьцах эрхтэй” гэж тэр хэлсэн байна.
Ерөнхийлөгч терроризмын эсрэг тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэхийг Ле Пенд уриалаад,өнөөдөр (баасан гарагт – ред.,) Чеченьд Оросын гвардийн ангид халдсаныг дурджээ. “Бид бүхэн ийм л ээдрээтэй нөхцөлд аж төрж байна. Эцсийн эцэст энэ бодитой аюулыг ойлгох ёстой” гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Террорын “Исламын улс” бүлэглэл Чеченьд Оросын гвардийн ангид зэвсэглэн халдах ажлыг зохион байгуулсан гэдгээ хүлээсэн байна. Мониторингийн “SITE Intel” бүлэг ИУ бүлэглэлийн мэдээллийн “Amaq” албаны мэдээлснийг иш татан ингэж уламжилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ