Шашны зан үйл үйлдэхээр шарилыг авч явжээ

“Шашны зан үйл” үйлдэхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын шарилыгКуала-Лумпурын эмнэлгээс авч явсан байна гэж “The New Straits Times” сонинд бичжээ.Сонинд дурдсанаар, Ким Чен Намын шарилыг чандарлаж, оршуулсан уу, эсвэл шарил хадгалах газарт буцаасан уу гэдэг нь одоо болтол тодорхойгүй байгаа ажээ.

Умард Солонгосын удирдагчийн ах хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх буудалд нас барсан юм.Цагдаа нар химийн зэвсгийн тухай олон улсын конвенциар хориглосон хорт бодисын ул мөрийг түүний нүүрний арьснаас илрүүлжээ.

Малайзын эрх баригчид Ким Чен Намыг амь үрэгдсэний дараа Индонез, Вьетнамын хоёр эмэгтэйг саатуулж, бас дөрвөн хүний оролцоотойгоор бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татсан байна.

БНАСАУ-ын элчин сайд Кан Чхолийг Малайзаасявуулсан юм.Ням гарагт Малайзын цагдаагийн ажилтнууд элчин сайдын яамны дэвсгэрт анх удаа оржээ.Элчин сайдын яаманд гурван сэжигтэн нуугдаж байж болох юм гэж мөрдөн байцаагчид үзэж байна.Урьдчилсан мэдээгээр, Ким Чен Намын амь насыг бүрэлгэсэн хүмүүсийг тэндээс олоогүйг РИА Новости агентлаг уламжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ