Тусгаар тогтнох тухай асуудлаар дахин санал хураалт явуулахыг дэмжив

Шотландын парламент тусгаар тогтнолын тухай асуудлаар нийт ард түмний хоёр дахь санал хураалт явуулах тухай засгийн газрын санаачлагыг дэмжжээ.Шинэ санал хураалт явуулах санааг парламентын 69 гишүүн дэмжиж, 59 нь эсэргүүцсэнийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Brexit Шотландыг Их Британиас тусгаарлах ээлжит алхам хийхэд түлхэсэн юм. Холируд (Шотландын парламент) тусгаар тогтнолын асуудлаар дахин нийт ард түмний санал хураалт явуулахын төлөө мягмар гарагийн орой санал өгсөн байна.

Парламентад санал шүүмжлэл бүр долоо хоногийн өмнө, гуравдугаар сарынг 21-нд эхлэж,санал хураалтыг дараа өдөр нь явуулахаар товложээ. Гэвч 22-ны өдөр Лондон террорын ажиллагаа үйлдсэн бөгөөд британийн харъяат 52 настай Халид Масуд гэгчэхлээдВестминстерийн гүүрэн дээр хэд хэдэн хүнийг машинаараа дайрч, дараа нь британийн парламентын байшингийн ойролцооцагдааг хутгалсан юм. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 50 хүн шархадсан байна.

Тийнхүү парламентын санал шүүмжлэл гуравдугаар сарын 28-нд сэргэжээ. Нийтард түмний санал хураалт явуулахыг лейбористууд, консервативчууд болон ардчилсан намынхан эсэргүүцсэн байна. Гэвч парламентын олонхи болох Шотландын үндэсний нам болон түүнийг дэмждэг “ногоонтнууд”ялсан байна.

ЕХ-ноос Британийн гарах нөхцөл илүү тодорхой болох2018 оны сүүлч юмуу 2019 оны эхээр нийт ард түмний санал хураалт явуулахыг парламент сайшаажээ. Тийнхүү парламентИх Британийн парламентад энэ санаачлагыг оруулахыг Шотландын тэргүүн сайд Никола Стержинд зөвшөөрсөн байна.

Түрүүнд нь британийн ерөнхий сайд ТерезаМэйШотландад нийт ард түмний санал хураалт явуулах нь цагаа олоогүй зүйл гэдгийг анхааруулсан юм.

Шотланд Их Британиас тусгаарлах тухай анхны нийт ард түмний санал хураалт гурван жилийн өмнө 2014 онд болж, хүн амын 55% нь тусгаар тогтнохын эсрэг санал өгсөн юм.Харин одоо Brixt-ийн нөхцөлд Шотландэрх ашигаас хамгаалах хэрэгтэй гэж Стержен тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ