Хойд Солонгос АНУ-тай өндөр түвшний хэлэлцээ хийх санал тавилаа

Ням гаригт Хойд Солонгосын тал АНУ-тай Солонгосын хойгийг асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээ хийх санал тавьлаа. Энэ уулзалтын сэдэв нь “ Шударга зөвлөлдөөн” нэртэй бөгөөд энэ хүрээндээ цэрэг армийн үүсээд байгаа түгшүүртэй байдал, энх тайвны хэлэлцээ,сүүлийн жилд идэвхтэй яригдаж байгаа цөмийн зэвсгийн асуудал гэхмэт олон талт асуудалбагтаж байна хэмээн Хойд Солонгосын Батлан хамгаалахын коммисар мэдээллээ.

Хэлэлцээ уулзалтВашингтон хотноо болно хэмээж байгаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна. Мөн АНУ-ын талаас урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээллээгүй байна.Хойд Солонгосын талаас манай тавьж буй санал АНУ-ын хувьдалдаж боломгүй санал хэмээн үзэж буйгаа мөн илэрхийлсэн юм.

Өнгөрсөн оноос эхлэн Хойд Солонгос олон улстай харилцах харилцаагаа нэлээд ширүүсгэж, ялангуяа АНУ болон Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудтай харилцаххарицаагаа муутгаад байсан. Хэд хэдэн удаагийн цөмийн туршилт хийж, сүрдүүлж байсан. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд болон Хойд Солонгос өндөр түвшний хэлэлцээ хийхээр болсон ч бүтэлгүйтсэн. Энэ уулзалт амжилтгүй болсонд Умардынхан Өмнөдийг буруутгасан. Харин тэд АНУ-тай хийх энэхүү хэлэлцээртнэлээд анхаарал хандуулж байгаа бололтой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ