Ким Чен Нам хордсоныхоо дараа 20 орчим минутын дараа нас баржээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам хордсоноос болоодбарагцаалвал 15-20 минутын дараа нас барсан байна.
Мэдрэл саажуулдаг “VX Nerve Agent” гэдэг бодис хэрэглэн ийнхүү амь насыг нь бүрэлгэжээ.Хүнийг алахад ердөө 10 миллиграмм ийм хор хангалттай гэнэ. Харин Ким Чен Намын эсрэг үүнээс хавьгүй их тунг хэрэглэсэн байна. Малайзын эрүүлийг хамгаалахын сайдын хэлснээр, хор түүний зүрх, уушиг болон бусад эрхтнийг агшин зуур хордуулжээ. Цагаагийн байгууллагын мэдээлснээр, “VX Nerve Agent” бодисыг Малайзад үйлдвэрлэснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Ким Чен Намыг хоёрдугаар 13-нд Куала-Лумпур хотын нисэх буудалд хордуулсан юм. Тэр эмнэлэг хүрэх замдаа нас баржээ.Үл таних хүн миний нүүр рүү ямар нэг шингэн цацсан гэж тэр нүд анихынхаа өмнө хэлж амжсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж буй вьетнам эмэгтэй Зоан ТхиХыонгярихдаа, намайг телевизийн инээдмийн шоунд оролцуулж байна хэмээн санасан гэжээ.Тийнхүү үхэл дагуулсан энэ тоглоом шоглоомд оролцуулснаар, түүний ердөө 90 ам. доллар төлсөн байна.
Үүний сацуу Куала-Лумпурын хотын олон улсын нисэх буудлыг ариутгаж дуусчээ.Аюултай бодисын өөрямар ч ул мөр олоогүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ