Трамп Путинд утасдаж, эмгэнэл илэрхийлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Санкт-Петербургтдэлбэрэлт болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэхээр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай утасаар ярьжээ.

“Дональд Трамп Владимир Путинтэй утсаар ярихдаа Петербургийн метронд балмад халдлага үйлдсэний улмаас амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлээд, оросын ард түмнийг дэмжиж байгааг уламжилж өгөхийг хүслээ” гэж Песков хэлжээ.

Путин эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн америкийн төрийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна.

Түүний хэлснээр, “терроризм бол уршигтай хорлол, түүний эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй” гэж хоёр ерөнхийлөгч тэмдэглэжээ.Тэд “цаашид хэлхээ холбоо тогтоож байхаар тохиролцсоныг Путин дурдсан байна.

Түрүүнд нь Трамп сэтгүүлчидтэй ярилцахдаа, Петербургийн метронд болсон дэлбэрэлтийг “аймшигт хэрэг явдал” гэж тодорхойлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ