15 давхраас унасан залуу амьд гарчээ

Шинэ Зеландын нэгэн барилгын 15 давхраас Англи эр унасан боловч азаар амьд мэнд үлдсэн тухай тус улсын мэдээллийн агегтлагууд мэдээллээ.

Азтай залуугын нэг Том Стилвелл бөгөөд хөршийнхөө тагтан дээрээсхальтарч унасан байна.Энэ хэрэг явдал ороннутгийн цагаар шөнийн 02.00 цагийн орчимд гарчээ.Өндрөөс унахад зарим хэсгийн яс нь цуурч гэмтсэн бөгөөд дунд зэргийн бэртлүүд авсан гэнэ. Бусдаар хүнд ноцтой гэмтэлучраагүй байгаа түүнийг эмч нар жинхэнэ азтай эр хэмээж байна. Дөнгөж 20 настай бөгөөд Шинэ Зеландад ажлаар ирээд удаагүй байсан аж.

Тагтаас унах болсон шалтгааныг түүний найз тайлбарласан бөгөөд тэрбээр хаалгаа цоожилчихоод доод айлынхаа тагтаар дамжин орох гэж байхдаа унасан гэнэ. Харин тагтаараа дамжихыг зөвшөөрсөнхөрш нь түүнийг бага зэрэг халамцуу байсаныг нь сүүлд нь мэдсэнгэжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ