Их наймын чуулга уулзалт болж байна

Өнөөдөр Умард Ирландад “Их найм”-ын 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр тэд дэлхийн эдийн засгийн асуудлыг голчлон авч хэлэлцнэ. Түүнчлэн Сирид үүсээд буй хурцадмал нөхцөл байдал гэнэТодруулбал, мөнгөний хатуу бодлогыг хөнгөвчлөх, төсвийн зарцуулалтын уян хатан байдал, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн өсөлтийн стратеги гэсэн эдийн засгийн гурван бодлогын талаар ярилцах юм байна.

Энэ жилийн “Их найм”-ын чуулга уулзалтыг Их Британи удирдан зохион байгуулж байгаа.Франц,Их Британи, Канад, Герман, АНУ, Япон, Итали, ОХУ-ын төрийн дээд албаныхны хоёр өдрийн чуулга уулзалтын эхний өдөр Сирийн асуудлаас гадна АНУ-Европын холбооны хоорондох чөлөөт худалдааны талаарх гэрээ хэлэлцээрийг авч хэлэлцэх аж. Харин маргааш болох уулзалтаар терроризмын эсрэг асуудлыг голчлон хэлэлцэх юм байна. “Их найм”-ын чуулга уулзалтын үеэр Хойд Ирландын 8000 орчим цагдаагийн албан хаагч аюулгүй байдлын хамгаалалтад гарчээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ