Өмнөд Солонгос өөрийн пуужин туршив

Өмнөд Солонгос өөрийн пуужин туршсанаа мэдээлжээ.Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн дэргэдэхтуршилтын талбайгаас “Хенму” маягийн баллистик пуужин харaвсан байна. Пуужингийн тусгалын алслал нь 800 хүртэл км болохыг РИА Новости агентлаг тодруулан тайлбарлажээ.

Пуужингийн тусгалын алслал нь БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч байгааг цэргийнхэн туршилтын тухай мэдээндээ онцлон тэмдэглэсэн байна. Нэг өдрийн өмнө Пхеньяны эрх баригчид пуужингийн ээлжит туршилт хийсний хариуд уг туршилтыг хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ