Их Британи Оростой харилцаагаа сайжируулахаар шийдвэрлэжээ

“Индепендент” сонин учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Британийн эрх баригчид Оростой харилцаагаа сайжируулахаар оролдохоор шийдвэрлэсэн байна гэж бичжээ. Энэ шийдвэр нь Дональд Трампыг АНУ-ын засгийн эрхэнд гарсантай холбоотойг тэмдэглэсэн байна. Трампын засаг захиргаа Оростой харилцаагаа бас сайжируулна хэмээн Их Британид хүсэн хүлээж байгаа ажээ.

Их Британийн эрх баригчид Оросын талаархи байр сууриа гуравдугаар сарын эхээр өөрчлөхөөр шийдвэрлэж, олон улсын хэд хэдэн тулгамдсан асуудал, түүний дотор Сири, Украины асуудлыг оросын эрх баригчихдтай идэвхитэй хэлэлцэхэд нэгэнт бэлэн байна гэж сонины материалд дурджээ.

Үүний зэрэгцээ Их Британийн тал зарим асуудлаар Оросыг бас цаашид шүүмжлэх бодолтой байгааг учрыг мэдэх хүмүүс дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ