Ирландад Обамаг “тракторчид” хамгаалж байна

Ирландад дээд хэмжээний уулзалтын үеэр Обамаг трактор хөлөглөсөн “фермерүүд” хамгаална.

Зургаадугаар сарын 17-18-нд Умард Ирландад болох “их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг фермерийн хувцас өмссөн хамгаалалтын албаныхан хөдөө аж ахуйн трактораар хамгаалах гэнэ.

Америкийн ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүхэл бүтэн парк трактор худалдан авсан бөгөөд Лох-Эрнийн рашаан сувиллын газрын эргэн тойрны дэвсгэрт хамгаалалтын албаныхан ийм унаагаар эргүүл хийх ажээ. Болзошгүй террористууд цоо шинэ гялалзсан трактор унасан “нууц албадынхныг” амархан мэднэ гэж фермерүүд үзэж байна.

АНУ-ын нууц албаны нийтдээ 200 гаруй ажилтан рашаан сувиллын газрын дэвсгэрт ажиллаж, тэнгисийн явган цэргийн тусгай зориулалтын ангийнхан Лох-Эрн нуурт эргүүл хийх ажээ. Фелфаст хотын нисэх буудлаас дээд хэмжээний уулзалт болох газар руу ерөнхийлөгч сум нэвтэрдэггүй хантааз өмссөн зургаан эмчийн хамт явах ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ