Кейт Мидлтон усан онгоцонд нэр өгчээ

Өнгөрсөн пүрэв гаригт Кэмбрижийн гүнж Кейт Миддлтоншинэ усан онгоцыг нэрлэх ёслолын ажиллагаанд оролцож, “Хааны удмын гүнж” хэмээх нэр хайрлажээ. Энэ нь тэрбээр ирэх сарын дундуур анхны хүүхдээ төрүүлэхээсээ өмнө ганцаарчлан оролцож буй хамгийн сүүлчийн ёслол болохыг олон улсын хэвлэлүүдэд тэмдэглэсэн байна. Букингемийн ордноос эл мэдээллийг баталгаажуулааг үй боловч гүнгийн гэргий энэ сарын 13-наас жирэмсний амралтаа авч буй тухай мэдэгджээ.

Английн Саутгемптон хотод болсон уг ёслолын дараа зочид “Хааны удмын гүнж”-ээр богино хэмжээний усан аялал хийсэн гэнэ. “Princess cruises” компанийн үйлдвэрлэсэн эл усан онгоц энэ зун Газрын дундад тэнгист гарч, анхны аяллаа хийх бөгөөд нийт 3600 хүний багтаамжтай аж. Тансаг зэрэглэлийн усан онгоцонд хүнэ хэрэглээ цөм бүрэн гэнэ. Таван одтой зочид буудлын хэмжээнд хийгдсэнгэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ