Трамп, Ши Зиньпин нарын уулзалтын дүн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нар хоёр улсын хооронд хэлэлцээний шинэ хэлбэрт шилжих үндсийг тавьлаа. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
“Тэд оновчтой байдалд үр бүтээлтэй уулзалт хийлээ” гэж Тиллерсон хэлээд, хоёр удирдагчийн харилцан ойлголцол өндөр түвшинд төлөөлөгчдийн дараа дараачийн уулзалт хийх үндсийг тавьлаа гэж дурдсан байна. “Хятад улс америкийн талын хувьд адил тэнцүү нөхцөл бүрдүүлэх тодорхой алхам хийх хэрэгтэй гэж үзэж байгаагаа” Трамп илэрхийлээд, түүнчилэн “зах зээлд харилцан нэвтрэх боломжийг хангах шаардлагатайг дахин онцлон тэмдэглэжээ”.
Үүнээс гадна, АНУ, Хятад хоёр Солонгосын хойгт цөмийн зэвсгийг устгах талыг баримтлаж байгаагаа бас нотлосон байна. “Асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж, зэвсгийн хууль бус хөтөлбөрүүдээс татгалзахыг БНАСАУ-д итгүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар хоёр тал тохиролцсон байна.
Ши Зиньпинь дөрөвдүгээр сарын 6-7-нд АНУ-д албан ёсоор айлчилсан юм. Хоёр орны удирдагчдын хэлэлцээ Флорида муж улсын “Мар-а-Лаго” эдлэнд хаалттай байдалд болжээ. Худалдааны бодлого, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдал, түүнчилэн бүс нутгийн хэд хэдэн асуудал хэлэлцээний гол сэдэв байсан байна.
Түрүүнд нь Трамп 2017 онд Хятадад айлчлахыг урьсан Ши Зиньпиний урилгыг хүлээн авсан юм. Трамп ойрын үед Хятадад очих бодолтой байгаагаа хэлсэн байна. С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ