Египтэд онц байдал зарлав

Египеийн ерхөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситус оронд онц байдлын горим зарлажээ. Ройтерс агентлаг ням гарагт ингэж мэдээлсэн байна.
Онц байдал гурван сар үйлчлэх юм. Төрийн тэргүүн улс үндэстэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ, террорын хэд хэдэн ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авахад хүрснээ тайлбарласан байна. Энэ үеэр 40 гаруй хүн амь насаа алджээ.
Терроризмыг дэмжиж буй улсууд хариуцлага хүлээх ёстой гэж Египетийн ерөнхийлөгч бас мэдэгдсэн байна.
Аюулаас хамгаалах хүчин гэмт хэрэгтнүүдийг мөрдөх ажлаа эрчимжүүллээ гэж тэр батлан илэрхийлжээ. Үүнээс гадна, египетийн ерөнхийлөгч терроризмтай тэмцэх Дээд зөвлөл байгуулсан тухай зарласан байна.
Дөрөвдүгээр сарын 9-нд дөрвөн дэлбэрэлт болжээ. Танта хотод террористууд христийн сүм болон цагдаа нар бэлтгэх төвд халдаж, Александрия хотод мөн сүмд халдаж, сүүлд нь бас нэг бөмбөг дэлбэрсэн байна. Эдгээр хэргийг үйлдсэнээ ”Исламын улс” бүлэглэл хүлээжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ