Цэрэг, зэвсгээр сүрдүүлэхгүй байхыг АНУ-д сануулав

БНАСАУбүс нутаг дахь АНУ-ын аливаа болзошгүй үйлдэлд адилхан хариу барина гэж Оросын улсын Думийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарра Александр Шерин үзэж байна.Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“АНУ Умард Солонгосын удирдагчийг (Ким чен уныг) жаахандутуу үнэлж байх шиг. Хэрвээ цэрэг, зэвсгийн хүчээр сүрдүүлэх юмуу Сирид болсон шиг тийм ямар нэг үйлдэл хийвэл (Сирийн Шайратын нисэх буудалд пуужингаар цохилтөгснийг хэлж байгаа хэрэг – ред,.) үүнийг зүгээр хараад суухгүй” гэж парламентын гишүүн хэлсэн байна.
БНАСАУ “АНУ-ын ашиг сонирхол байгаа нутаг дэвсгэрүүд” юмуу түүний холбоотнуудад цохилт өгч болох бөгөөд энэ нь Вашингтоны эрх баригчдын хувьд “хариу барилт” болно гэж тэр үзэж байна.
АНУ атомын нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоцоор толгойлуулсан цохилтын бүлэглэлийг Өмнөд Солонгосын эрэг рүүявуулахаар гэнэт шийдвэрлэснийг мэдээллийн Ёнхап агентлаг даваа гарагт мэдээлжээ.Уул нь уг хөлөг онгоц Австралийн боомтуудад очих ёстой байсан юм.
БНАСАУ-ын объектуудад АНУ сэрэмжлүүлэх цохилт өгч болзошгүйтэй холбогдуулан сэтгэл зовинож байгаагаа Өмнөд Солонгосын улс үндэстнээнэгтгэх хэрэг эрхэлсэн сайд Хон Йон Пхё бас илэрхийлжээ.
Вашингтоны засаг захиргаа Умард Солонгосын цэргийн объектуудад пуужингаар цохилт өгч болохыг Холбооны Зөвлөлийн батлан хамгаалалт, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Виктор Озеровүгүйсгээгүй байна.Бүс нутагт америкийн хөлөг онгоцууд байгаа нь олон улсын хэм хэмжээнд харшлахгүй байгаа ч,Пхеньяны удирдлагатай хэлэлцээ хийх үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж сенатч онцлон тэмдэглэжээ.
Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны зэрэгцээ, мина тээгч хоёр хөлөг онгоц, баллистик пуужинг амдан сөнөөж чадах жолоодлогот пуужин бүхий нэг шугамын хөлөг онгоц цохилтын бүлэгт ордог байна.
Нисэх хүчин нь 90 нэгжээс бүрдэх бөгөөд тодруулвал 64 нисэх онгоц, 28 нисдэг тэрэгтэй ажээ.
Баг нь 3200 хүнтэй, дээр нь нисэхийнбүлэг 2480 хүнтэй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ