Афганистанд хамгийн их хүчин чадалтай бөмбөг хаяжээ

АНУ “Бүх бөмбөгийн эх” гэгддэг бөмбөгийг анх удаа хэрэглэснийг телевизийн CNN суваг мэдээлжээ. АНУ-ын агаарын цэргийн хүчин Афганистаны зүүн нутгийн Нангархан мужид уг бөмбөгийг хаясан байна.Террорын “Исламын улс” бүлэглэлийн дайчдын нуугдаж байдаг хонгилуудыг устгах зорилготой байжээ.

“GBU-43” бөмбөгийг “Бүх бөмбөгийн эх” гэж нэрлэдэг аж.Энэ бөмбөг ес гаруй тонн жинтэй бөгөөд тэсрэх бодис нь 8500 гаруй тонн гэнэ.Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар, хөнөөх радиус нь 140 орчим метр, гэхдээ дэлбэрэлтийн долгион нь бүтэн хагас километр хүртэл зайд эвдэн сүйтгэх хүчээ хадгалдаг байна.

Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл “Бүх бөмбөгийн эх”-ийг дэлхийн цөмийн бус хамгийн их хүчин чадалтай бөмбөг гэж нэрлээд амжжээ.Гэвч 2007 онд Орост туршсан “Бүх бөмбөгийн эцэг” гэгддэг бөмбөгтүүнээс илүү хүчтэй гэсэн мэдээлэл байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, оросын бөмбөг нь америкийнхаас дөрөв дахин хүчтэй, учир нь уг бөмбөгт ердийн тэсрэх бодис биш, харин химийн тэсрэгч бодисуудынг хольцыг хэрэглэдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ