АНУ Умард Солонгост сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлэн байна

Пхеньяны эрх баригчид цөмийн зэвсэг турших бодолтой байгаагаа өмнө нь илэрхийлсэн юм.

Баасан гарагт телевизийн NBC News сувагамерикийн тагнуулын албаны дээд тушаалын хэд хэдэн төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа, хэрвээ БНАСАУ-ын эрх баригчид дахиад цөмийн зэвсэг туршсан тохиолдолд АНУ тус орны цэргийн объектуудад сэрэмжлүүлэх цохилт өгч болох юм гэж мэдээлжээ.

Энэ амралтын өдрүүдэд Умард Солонгост бас нэг туршилт хийж магадгүйг мэдээлж байгаа юм. Туршилт хийлгэхгүйн тулд америкийн тэнгисийн цэргийн хүчин “Томагавк” пуужин бүхий мина тээгч хоёр хөлөг онгоцыгУмард Солонгосын цөмийн туршилтын талбайгаас 500 километрийн зайдбайрлуулсан байна. Үүний зэрэгцээ,цохилт өгөх шаардлагатай тохиолдолд Номхон далайн Гуам аралд байдаг хүнд бөмбөгдөгч нисэх онгоцууд нэгдэж болох ажээ.

Телевизийн сувгийн мэдээлснээр, АНУ цохилт өгч болох үед бөөн хүчээр буудах төдийгүй, хуурай замын тусгай ажиллагаа явуулж, кибер халдлага хийж мэдэх гэнэ.Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэх зорилгоор БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгаж, 38 дугаар зэргэдээс урагш цөмийнх бөмбөг байрлуулах асуудлыгбас судлаж байгааг NBC сувгийн сурвалжлагчид өмнө нь мэдээлж байсан юм.

Умард Солонгосын ГХЯ хариу мэдэгдэхдээ, хэрвээ АНУ “сэрэмжлүүлэх цохилт” өгч, “штабуудыг устгах” тухай мэдэгдэн, байлдааны ажиллагаа явуулах сонголт хийвэл БНАСАУ АНУ-ын эсрэг аливаа хэлбэрийн цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа бөгөөд өөрийн орныг зэвсгийн хүчээр хамгаалж чадна гэж дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ