Швед улсын тухай сонирхолтой баримтууд

Шведийг дэлхийн экологийн хувьд хамгийн цэвэр орны нэг гэж үздэг.Гетеборг хотод савласан ундааны ус худалдахыг хориглодог нь сонин жишээ юм. Энэ хотод крантны ердийн ус хэрэглэх нь хүмүүст ямар ч хор хүргэдэггүй, тийм бишсэн бол хоосон хуванцар савыг эргэж ашиглахын тулд дахин боловсруулахад хүрэгсэн билээ хэмээн экологчид нотлодог байна.
“Швед ширээ”үнэхээр Шведэд анх бий болжээ. Зоогийн газрын эзэдхоол, зууш хийсэн том тавагнуудыг ширээн дээр тавьж, зочин бүр өөрөө өөртөө үйлчилдэг байж.Энэ ньэздийг илүү ажлаас чөлөөлж,харин үйлчлүүлэгчдэд харьцах ахиу цаг гаргаж өгчбайжээ.Харин энэ орны оршин суугчид өөрсдөө үүнийг швед биш, харин зуушын ширээ гэдэг байна.
Шведэд 20-иос доош насны хүмүүст согтууруулах ундаа худалдахыг хориглодог. Харин хэрвээ насанд хүрсэн хүн нэг өдрийн туршид нэг дэлгүүрээс согтууруулах ундаа хэд хэдэн удаа авсан бол, түүнд ийм ундаа дахин худалдахаас татгалзаж болно.
1956 оны зуны олимпийн наадам Австралийн Мельбурн хотод төдийгүй, бас Стокгольм хотод болсныг спорт сонирхогч цөөн хүн мэддэг.Учир нь,тэр үед урт хугацааны хорио цээргүйгээр морьдыг Австралид оруулахыг хориглодог байсан учир,морин спортын мастерууд Шведийн нийслэлд уралджээ.
Шведүүд гэрийн тэжээмэл амьтад төдийгүй, зэрлэг амьтдад маш их санаа тавьдаг байна. Жишээ нь, болжимор шувуу алсан бол шүүхэд татагдаж бүрнээ мэднэ.
20 нас хүрээгүй Шведийн оршин суугч бүршүдний эмчид үнэ төлбөргүй үзүүлж, эмчлүүлж болно.
Швед улс Европын холбооны гишүүн болоод удаж байгаа ч,өөрийн үндэсний валют кроноос татгалзах бодолгүй байна. Үүнийг шведүүдийн дийлэнхолонхи дэмждэг аж.
Шведийн сурагчид тэтгэлэг авдаг.Энэ нь америкийн валютад шилжүүлвэл, сард 187 доллар байдаг байна.
Стокгольм бол тус орны метро бүхий цорын ганц хот.Стокгольмын метро нэг зуу орчим өртөөтэй бөгөөд үүнээс 47 нь газар дор байдаг байна.
Гадаадын киног шведийн кинотеатруудад орчуулгын дуу оруулалгүйгээр гаргадаг, гэхдээ зөвхөн хадмал орчуулгатай байдаг. Энэ нь гадаад хэл сурахад тусладаг гэж үздэг байна.
Дэлхийн бусад оронд Карлсоны тухай хүүхэлдэйн киног үзэх дургүй хүүхдүүд байхгүй бизээ. Харин Шведэд Карлсон нь муу талын баатар юм шиг.Зохиолч Астрид Линдгрены баатрыг “ичгүүргүй хүн, хувиа хичээгч, хууран мэхлэгч, сайрхагч, өдөөн хатгагч”хэмээн шведүүд үздэг байна. Дашрамд дурдахад, Карлсон гэдэг овог Шведэд хамгийн их тархмал овгийн нэг бөгөөд 200 мянга гаруй хүн ийм овогтой ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ