БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилт бүтэлгүйтжээ

БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилт бүтэлгүй болжээ. Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснийг иш татан Ройтерс агентлаг дөрөвдүгээр сарын 16-нд мэдээлсэн байна.
Мэдээллийн агентлагийн уламжилснаар, БНАСАУ-ын баруун нутгийн Хамген-Намдо мужийн Синпхо хотын ойролцоох туршилтын талбайгаас уг пуужинг хөөргөжээ.
Пуужин бараг хөөрмөгцөө дэлбэрснийгПентагон мэдэгджээ. Ямар төрлийн пуужин болох нь тодорхойгүй байна.
БНАСАУ төрийн баяр – дөрөвдүгээр сарын 14-нд тэмлэдэг Нарны баярт зориуланпуужингийн шинэ туршилт хийх магадлалтайг Умард Солонгост суугаа Оросын элчин сайд Александр Мацегора түрүүнд нь мэдэгдсэн юм. “Солонгосчууд пуужингийн техникийн салбарт өөрийн амжилтыг харуулах гэж байгаа тухай бараг лавтай хэлж болно” гэж элчин сайд дурдсан байна.
Солонгосын хөдөлмөрийн намын Төв Хороо, Төрийн зөвлөлийн орлогч дарга Чхве Рён Хэ дөрөвдүгээр сарын 15-нд цэргийн парад дээр үг хэлэхдээ,Умард Солонгос АНУ-ын аливаа өдөөн хатгалгад цөмийн зэвсгээр сүйрлийн цохилт өгөх болно гэж мэдэгджээ.
Мөн өдөр БНАСАУ шумбагч хөлөг онгоцны баллистик пуужингаа анх удаа үзүүлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ