Өнөөдөр НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол болно

Өнөөдөр буюу 4-р сарын 16-ны өдрийн оройн 19:30 цагаас НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол болно. Сугалааны тохирлыг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-ны хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Сугалааны Супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг байх юм. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтээ дөрөвдүгээр сарын 15-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ