Орос улс дуунаас хурдан нисдэг “Циркон” пуужин туршжээ

Оросын хөлөг онгоц эсэргүүцэх дуунаас хэт хурдан “Циркон” гэдэг шинэ пуужин туршилтын үеэр дуунаас найм дахиних хурдалжээ. Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын учрыг мэдэх хүн ингэж мэдээлсэн байна.

“Пуужингийн хурдМахын тоогоор (хурдны үзүүлэлт) 8-д хүрч байгааг туршилтын явцад нотоллоо” гэж тэр хэлжээ.Гэхдээ хэзээ, ямар харвах төхөөргөөспуужин харавсныг тэр тодруулж тайлбарлаагүй байна.

2016 оны хоёрдугаар сард “Циркон” пуужингийн нислэг-зохион бүтээх чиглэлийн туршилт хийжээ.

“Циркон” далавчит пуужинг (3М22) наад зах нь 2011 оноос “Тактикийн пуужингийн зэвсэглэл” корпорацид боловсруулж байгаа гэнэ. Энэ төслийн тухай нээлттэй мэдээлэл байхгүй аж.Пуужингийн салбарын шинжээчид “Циркон” пуужингийн дараахи үзүүлэлтийг таамаг маягаар хэлж байна:

  • Нислэгийн алслал – 1500 км
  • Хурд – 5-6 Мах
  • Хөнөөх радиус – 500 км
  • Байлдааны цэнэгт хoшууны масс – 200 кг хүртэл.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ