Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Эмма Морано 118 настайдаа Италид нас баржээ. Түүний төрөл төрөгсөд ингэж хэлснийг хэвлэлд мэдээлсэн байна.Эмма Морано 1899 оны арваннэгдүгээр сарын 29-нд Италийн умард нутагт төржээ. Тэр сүүлийн жилүүдэд Пьемонт мужийн Лаго-Мажор нуурын дэргэд гэртээ амьдарчбайжээ.
Үнэхээр зуун жил баримтласан хоолны онцгой дэгийг Эмма ингэж урт наслаж байгаагийннууц гэдэг байжээ.“Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараахан эмч надад цус багадалттай гэсэн онош тавьж билээ.Өдөр бүр гурван дутуу болгосон өндөг, мөн бага зэргийн мах, жимс, хүнсний ногоо идэж байхыг эмчзөвлөсөн юм” гэж тэр хэлсэн байна. Тэр хэзээ ч тамхи татаж байгаагүй, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй ажээ. Би ганцхан хүнд л хайртай байсан, тэр маань анчин байсан бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны үед сураггүйболсон юм гэж эмэгтэй ярьсан байна.Удалгүй түүнийг хөрш Жованнитай суулгасан ч,хоёр жилийн дараатэд салжээ.
Америкийн Сузанна Мушатт Жонсыг нас барсны дараа 2016 оны тавдугаар сард Морано манай гарагийн хамгийн настай оршин суугч болсон юм. Тэр бас 1900 оноос өмнө төрсөн хамгийн сүүлчийн хүн болж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ