БНАСАУ-ын пуужингийн туршилт бүтэлгүйтсэнээр яахав

Ний нуугүй хэлэхэд, тэнгэрийн зарлиг дэлхийг мөргөлдөөн үүсэхээс аврав бололтой. Пуужин дэлбэрсэн нь мөргөлдөөнд оролцогч бүх талд “нэр нүүрээ авч үлдэх” боломж олгов.

БНАСАУ-ын пуужингийн шинэ туршилт бүтэлгүй болж, харвах ажиллагааг анхааралтай ажиглаж байсан АНУ-ын цэргийнхэн ч пуужингийн төрлийг итгэлтэй тогтоож амжаагүй байна. Пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн секундийн дараа дэлбэрсэн нь олон улсын санаа бодлыг тоодоггүйгээ ёслол төгөлдөр мэдэгдэх боломжийг БНАСАУ-ын эрх баригчдад ч олгосонгүй.

Гэхдээ БНАСАУ-ын эрх баригчдын хийж буй бага сага тайлбар нь үндэсний аюулгүй байдлын шаардлага олон улсын ямарваа санаа бодлоос илүү чухал гэдгийг яалт ч үгүй харуулаад орхив бололтой.Умард Солонгос туршилт хийхийг өөрийн эрх хэмээн үзэж, үүнээсээ өчүүхөн ч ухрах бодолгүй байна. Цөмийн туршилт хийх нь ч мөн ялгаагүй бөгөөд Пхеньяны удирдлага бүр энэ дөрөвдүгээр сард ийм туршилт хийж мэдэх бөгөөд учир нь 2017 оны дөрөвдүгээр сарын 25 бол ээлжит тэмдэглэлт өдөр юм.

Өөрөөр хэлвэл, “сэтгэл санааны дайн” үргэлжилж, АНУ Умард Солонгосын объектуудад цохилт өгч зүрхлэхгүй байна гэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүх өгүүлэл нь тайвшруулахаас цаашгүй зүйл болов уу гэлтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ