Туркийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах талынхан ялжээ

Туркийн сонгуулийн төв комиссын тэргүүн Сади Гювен тус орны үндсэн хуульд өөрчлөлт оруулах талынхан нийт ард түмний санал хураалтад ялсныг зарлажээ.
Anadolu агентлагийн мэдээлснээр, сонгогчдын 51,2 хувь нь тус орны үндсэн хуульд засвар оруулахыг дэмжиж, 48,8 хувь нь эсэргүүцэж байна.
Сөрөг намынхансанал хураалтын дүнг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Тус орны үндсэн хуулийн 18 зүйлдөөрчлөлт оруулах хэрэгтэй эсэхийг уг санал хураалтаар шийдвэрлэх ёстой юм.Хэрвээ дэмжигдвэл, ерөнхий сайдын албан тушаалыг байхгүй болгож, ерөнхийлөгчөөрөө дэд ерөнхийлөгч, сайд нар болон дээд албан тушгаалтнуудыг бие даан томилж болох аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ