Шүүхийн зөвлөгөөнд Ерөнхийлөгч үг хэлнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордонд анх удаа зохион байгуулахаар болжээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцох аж.
Тэд шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм.
Зөвлөгөөнийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нээх бол Монгол Улсын Ерөнхийлөгч мөн шүүгчдэд хандаж үг хэлэх юм байна. Түүнчлэн, зөвлөгөөн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд асуудал дэвшүүлэн ярилцах бөгөөд нэгдүгээр хэлэлцүүлэг “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд өрнөх юм. Нэгдүгээр хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хуульзүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр чиглүүлж, ШЕЗ-ийн хоёр сэдвээр илтгэл тавих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ