Үндсэн хуулийг өөрчлөх нэрээр үйл тамыг нь үзэхнээ

Сүүлийн үейн улстөрд өрнөж буй үйл явдлыг ажиглаад байхад бид их олон өөрчлөлт хийх шатанд хүрч байгаа бололтой. Үндсэн хуулиа өөрчлөнө. Нэмэлт засвар оруулна л гэх. Янз нь өөрчлөх, засах бус жаахан тодотгол л нэмэх гээд байгаа юм шиг байна лээ. .

Уг нь хүн хуульд захирагдаж амьдардаг учиртай. Байгалийн хуульд ямар ч засварыг хүн оруулдагүй. Оруулж чадах ч үгүй. Тэр хуульд л бүгд захирагдаж амьдарсаар өдийг хүрсэн. Харин хүний нийгмийнхуулийгулстөрчидийн санаа, зорилго, ашиг сонирхол, амбицид тохируулж засаад байвал Үндсэн хуулиа өөрчлөхийнхэрэг байна уу гэх бодол төрнө.Үндсэн хуулийн цэц гэсэн том байгууллагыг буулгаад оронд нь улстөрчидийн санаанд нийцсэн хууль боловсруулдаг төв байгуулчихвал бүр ч болоод л явчихна.

Үндсэн хууль гэдэг ноолж, ноцож байхад амар заримдаа буруутан болчихдог "нэг этгээд" өөрчлөгдөнө, өөрчлөгдөхгүй гээд өөрөө хэрэлдээд ч байгаа юм шиг заримдаа бодогдоно. Хүнээр бол одоо сайжруулах нэрээр уруу татах гээд л байгаа бололтой. Тэндээс хөөрхий минь хөл дээрээ босоод хэн нэгний даалгавар захиасыг биелүүлэх бөөн өртэй “амьтан” МАН-ын баахан сахиус зүүгээд гарч ирэх бололтой.

Үндсэн хууль ч өнгөрч. Харин Үндсэн хуульд улсынхаа нэрийг солих тухай заалт нэмж оруулах хэрэгцээ шаардлага сүүлийн үед бий болох нигуур ажиглагдах болов.

Тухайбал сая Төсвийн тодотгол дээр ОУВС гэх байгууллага Монголын төрийг удирдлаа. Бүр хуульд өөрчлөлт оруулж цэргийнхэн, батлан хамгаалах салбарт хамаатай хуулийг ч ОУВС-ийн зөвлөснөөр засварлаж орхив. Ингэхэд Монгол гэж төр байна уу, ОУВС гэх төртэй улсад амьдараад байна уу гэж бодох болов.

ОУВС-ийн зөвлөснөөр, зааснаар, хэлснээр, сургаснаар гээд л юм бүхэнд нэрийг нь барина. Түүний ОУВС -ийнүзэж байгаагаар, энэ хуульд зааснаар гээд л явцгаая. Үндсэн хуульдаа “Манай улсын төрийг удирдах дээд байгуулага нь ОУВС бөгөөд улсын нэрийг ОУВС хэмээн нэрлэсүгэй” гээд л оруулчихая. Ёстой нөгөө хөрөнгө оруулалт нь цутгаад, гаднын гийчид цуглаад мань мэт нь гадаадад очихоороо ОУВС-гийн иргэн тэр гээд л томроод явж байх маадгар сонсогдохгүй гэж үү.

Ер нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья. Гэхдээ бүр улсынхаа нэрийг солихоос эхэлье. Төр удирдах гэж зовохгүй, УИХ нь төсөв мөнгөн дээрээ хэрэлдэхгүй ОУВС -ийн шийдвэрийг дагаад монгол түмэн хөл хөсөр гар газар ёстой л диваажинд жаргацгаана даа.

Д.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ