Филиппиний Дутерте Трампыг "прагматик сэтгэгч" гэжээ

Филиппиний удирдагч Родриго Дутерте АНУ-ын ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Дональд Трампыг прагматик сэтгэгч гэж нэрлэжээ. Энэ тухай The Philippine Star мэдээлсэн байна. "Трамп, тэрбумтан болоогүй бол тэнэг байх байсан" гэж Дутерте хэлсэн байна. Тэрбээр санаагаа батлахын тулд Нью-Йорк хотноо босгосон Трамп цамхагаар жишээ татсан аж. "Та нар түүний байрыг харсан уу? Тэр яаж тэнэг байх юм?” хэмээн Филиппиний Ерөнхийлөгч нэмж хэлжээ. "Трамп реалист юм, тэр прагматик сэтгэгч юм" гэж Дутерте хэлсэн байна. Ийнхүү Дутерте Трампыг магтаж ойлголцохыг хүсч байгаа бололтой. Өмнө нь тэрбээр Барак Обамаг ерөнхийлөгч байхад доромжилдог байсан төдийгүй ОХУ, БНХАУ-тай харилцаагаа сайжруулж байсан юм. Харин эдүгээ Хятадтай Зүүн Өмнөд Ази дахь Параселийн арлуудыг булаацалдаад эхэлсэн. Тиймээс АНУ-гаас дэмжлэг олохыг горилж байна уу даа, гэх хэвлэл олон байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ