Хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан амиа алджээ

Хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар оюутан "Их засаг” их сургуулийн оюутан гэнэ.
Тодруулбал, тус сургуулийн нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа нэгэн амралтын газарт очиж амарсан байна. Гэтэл тус ангийн оюутан 23 настай У биедээ ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байжээ. Талийгаач оюутан юунаас болж амиа алдсаныг Баянзүрх дүүргийнцагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ