Тариаланчдад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөжээ

Хаврынтариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг тариаланчдадаймгуудын төвийн агуулахаас бөөний үнээс хөнгөлөлттэй үнээр түлш олгодог аж. Энэ онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтанд 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөсөн байна. Үр тарианы тариалалтанд шатахууныг нормыг 1 га-д арван литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр байгуулна. Тариалалтын түлш олгох гэрээний нөхцөлийг 50 хувийн урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг буудайгаар төлүүлэх юм байна.

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд га-д зургаан литр, малын тэжээлд га-д найман литрээр тооцон гэрээ байгуулах бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ