Завхан аймгийн Идэр суманд дахин нэг иргэн өөрийгөө шатааж амиа хорложээ

Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрт шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ.
Гэрчүүдийн хэлснээр тухайн айл эзэнгүй байсан гэнэ. Амиа егүүтгэсэн этгээд тус айлын тооноор нь орж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Шөнийн 02.00-03.00 цагийн үед айл шатсан дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход хүний шатсан цогцос олджээ.
Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ