Цөмийн дайн хэзээ ч эхлэж мэднэ гэжээ

Солонгосын хойгт цөмийн дайн хэзээ ч эхлэж мэднэ гэж НҮБ-д суугаа Умард Солонгосын төлөөлөгч мэдэгдсэн байна.БНАСАУ АНУ-ын аливаа өдөөн хатгалга, түүний дотор цэргийн түрэмгийлэлд хариу цохилт өгөхөдбэлэн гэж тэр хэлжээ.

АНУ БНАСАУ-ын зүгээс гарч байгаа аюул заналыг тэвчихгүй, “зохих ёсоор” хариу барина гэж америкийн төрийн департамент мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь цэргийн цохилт өгөхийг хэлж байгаа юм биш.Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ, улс төрийн даралт шахалт үзүүлсээр байх болно гэж дипломатчид тэр даруй мэдэгдсэнийг оросын телевизийн “Россия 24” суваг дурджээ

Пхеньян хотодБНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сений 105 жилийн ойд зориулсан парад дээр байсан өрнөдийн сэтгүүлчид БНАСАУ-ын эрх баригчдыг цэргийн дууриамалтехник үзүүлсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Юу гэвэл, нэг пуужингийн хушуу “дээшээ өргөгдсөн байсанд” гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид гайхжээ.Энэ нь модоор хийсэн цэнэгт хушуу байж болохыг шинжээчид үгүйсэхгүй байна гэж телевизийн ЭйБиСи суваг мэдээлсэн байна.

Парадын үеэр үзүүлсэн нэг пуужингийн хушууны“дээшээ өргөгдсөн” зураг сүлжээгээр таржээ. Умард Солонгосын эрх баригчид гадаадын орнуудын оршин суугчдыг айлгахыг хүсч, ингэхдээ тэдэнд хуурамч цэргийн техник үзүүлж байнахэмээн өрнөдийн олон сэтгүүлч үзэж байна.

“Зурагт гарсан цэнэгт хушууг мод юмуу будсан картон цаасаар хийсэн байж тун магадгүй” гэж телевизийн ЭйБиСи сувгийн сэтгүүлчид бичжээ.

Гэхдээ хуурамч техник үзүүлсэн байж болох нь БНАСАУ сул дорой гэсэн хэрэг биш хэмээн зарим шинжээч үзэж байна.

“Ким Чен Ундууриамал пуужин үзүүлсэн нь түүнд жинхэнэ пуужин байхгүй гэсэн хэрэг биш. Тэрээржинхэнэ цэнэгт хушуу үзүүлэхдээ, эрсдэл гаргахыг хүсээгүй байж болох. Эсвэл ийм пуужингуудыг гэмтээх юмуу олон ийм пуужинг тээвэрлэхэд их мөнгө гаргахыгхүсээгүй байж мэднэ” гэж америкийн Лоуигийн нэрэмжит олон улсын бодлогын хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын хөтөлбөрийн захиралЭуан Грэм хэлжээ.

Ким Чен Уны боломж чадамжийг дутуу үнэлэх хэрэггүй гэж тэр хэлсэн байна.

Тус орны удирдагч асан Ким Ир Сений 105 жилийн ойд зориулсан парад дөрөвдүгээр сарын 16-нд Пхеньянд болсон юм. Тусгайлан урьсан гадаадын 200 орчим сэтгүүлч уг парад дээр байжээ.

БНАСАУ-нын удирдлага болон Ким Ир Сений нэрэмжит төв талбайд хуран цугларсан иргэдэд дэлхийн хамгийн хаалттай орны нэн шинэ зэвсэглэлийг үзүүлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ