Сармагчингуудын өсгөсөн маугли-охины эцэг, эх олджээ

Энэ оны эхээр Энэтхэгтойгоос олсон охины эцэг, эх олдсон байна. Хүүхэд удаан хугацаагаар сармагчингуудтай хамт байж, улмаар хүний хэл ойлгодоггүй, дөрвөн хөллөж явдаг болжээ. Нэг жил орчмын өмнө зах дээр явж байхад хүүхэд маань алга болсон юм гэж түүний аав, ээж ярьж байна гэж“Дейли мэйл” сонинд бичжээ.
45 настай Рамзан Али Шах, түүний эхнэр 35 настай Назма нар охиныхоо зургийг сониноосүзсэн гэдгээ хэлсэн байна.
“Бид өөрсдийн нүдэнд итгэж чадаагүй. Охин маань бараан захаар явж байхад алга болсон юм. Түүнээс хойш түүний тухайямар ч сураг чимээ гараагүй” гэж охины эцэг ярьжээ.
ОхиныгАлиза гэдэг, 10 настай гэж Шах хэлсэн байна. Охин сэтгэцийн өвчинтэй байсан бөгөөд түүнд эм худалдаж авч өгөх гэж байхад тэр алга болжээ. Цагдаа нар Ализаг олохынтулд бараг юу ч хийгээгүй гэж тэр хэлсэн байна.
Одоо Шах болон түүний эхнэр ойгоос олдсон охин үнэхээр тэдний хүүхэд мөн гэдгийг нотлохын тулд шинжилгээ өгөх хэрэгтэй болж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ